ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТНҮҮДИЙГ СУРАГЧДЫН ӨМНӨ ЦААЗЛАВ


        Хятадын Хайнань мужийн Хайкоу хотын эрх баригчид хар тамхи хууль бусаар зөөвөрлөсөн хоёр гэмт хэрэгтнийг олны өмнө цаазалжээ. Хотын спортын цогцолборын өмнө ял гүйцэтгэхийг харахаар 300 гаруй хүн цугласны дотор дунд сургуулийн сурагчид ч байжээ. Эхний ялтан Кай Лицун нь медамфетамин, магу удаа дараа зарж борлуулж байгаад цаазын л авсан бол 36 настай Хуан Жинге нь уг хууль бус наймаанаас 71 мянган юанийн ашиг олсон нь ч нотлогдсон аж. Тиймээс төр төмөр нүүрээ харуулж, тэднийг олны өмнө буудан хороох ялаар шийтгэсэн байна.

Цаазын ял гүйцэтгэх явцыг дунд сургуулийн сурагчдад харуулсан нь тэдэнд сургамж болгох, ирээдүйд хэзээ ч гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг сануулж буй хэрэг юм. Нөгөө талаар, сурагчдыг буруу зуршлаас хамгаалах, хар тамхины эсрэг компанит ажил, сургалтын нэг хэсэг ч гэж болох...

Харин хүний эрхийг хамгаалагчид олны өмнө цаазлах, үүнд насанд хүрээгүй хүүхдүүдийг оролцуулах нь дэндүү бусармаг, зэрлэг үйлдэл хэмээн эсэргүүцдэг юм. Өнгөрсөн оны сүүлээр Хятадын хэвлэлүүдэд цаазлуулах гэж буй хоригдол бяцхан охиноо эцсийн удаа үнсэж буй бичлэг тавигдаж, зүрх сэтгэлтэй хүн бүрийг эмзэглүүлэлсэн билээ. Охин ааваасаа үүрд хагацах гэж буйгаа ч ойлгож, мэдэхгүй "Баяртай" хэмээн инээд алдан гараа даллах ажээ. Харин ялтны дэргэд ээж, эхнэр нь нулимс дуслуулна. Энэхүү өрөвдөлтэй дүр зургийн дараа хуягууд хоригдлыг авч явж, цаазын ялыг гүйцэтгэсэн хэмээн Хэйлунжан мужийн захиргаанаас мэдээлсэн юм.

Эх сурвалж: Metro.co.uk

Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.