ХЗХБ ХИМИЙН ДАЙРАЛТАД ХЭН БУРУУТАЙГ ТОГТООХ ЭРХТЭЙ БОЛЛОО


Химийн зэвсгийг хориглох байгууллага /ХЗХБ/ химийн дайралтад хэн буруутайг тогтоох эрхтэй боллоо.

Их Британийн санал болгосон тус шийдвэрийн төсөлд Химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид оролцогч улсуудын бага хурлын тусгай чуулганд оролцогчид саналаа өгчээ.

“Урьдчилсан дүнгээр тогтоол батлагдлаа” гэж ОХУ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Үүний дараа Их Британийн байнгын төлөөлөгч “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ шийдвэрийн төслийг 82 төлөөлөгч дэмжиж, 24 хүн эсэргүүцлээ гэжээ. Химийн зэвсгийг хориглох байгууллагын бүрэн эрхийг өргөтгөх тухай Их Британийн санал болгосон төслийг сайшаан батлахыг өмнө нь Орос, Сири болон Иран улс эсэргүүцэж, санал хураалт явуулж, хэлэлцээ хийхийг шаардаж байсан юм.
Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.