ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян болон Балбын вант улсын Ерөнхий сайд К.П.Шарма Оли нар пүрэв гарагт Бээжин хотноо яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Манай хоёр улс нь уул усаар холбогдсон сайн түншийн харилцаатай билээ” гэж Ли Кэцян онцлон тэмдэглэжээ.

Хятад болон Балба нь дипломат харилцаа тогтоосноосоо хойш энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимд тулгуурласан найрсаг дотно харилцааг бэхжүүлсээр ирсэн юм.

БНХАУ-ын зүгээс хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Балба улстай хамтран хүчин чармайлт тавих хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

“Хоёр талын харилцааг хөгжүүлэх нь зөвхөн хоёр улсад үр ашигтай байх төдийгүй мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр үзүүлэх билээ” гэж Ли Кэцян нэмж хэлжээ.
Э.Хулан
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.