МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗАЙГ БҮРЭН ХЯНАХ ADS-B АЖИГЛАЛТЫН СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ


 Иргэний нисэхийн ерөнхий газар автомат, ажиглалтын “ADS-B” системийг  нэвтрүүлж, нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад өнөөдрөөс ашиглаж эхэлсэн байна. 

12 иж бүрдэл автомат, ажиглалтын “ADS-B” системийг суурилуулан бүсийн болон хөрш улс орнуудын төлөвлөгөөтэй уялдуулан аюулгүй ажиллагааны үнэлгээ, ADS-B системийн илрүүлэлтийн судалгаа, автомат системд илэрсэн үл нийцлүүдийг арилгах зэрэг нилээдгүй ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэсний үр дүнд 2016 оноос энэхүү системийг нислэгийн хөдөлгөөний удирдлагад нөхцөл байдлыг танин мэдэх зорилгоор ашиглаж эхлээд байсан билээ.

Үе шаттай, төлөвлөгөөт ажлуудын үр дүнд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас манай Монгол Улс тэргүүн эгнээнд Автомат хамааралтай ажиглалтын “ADS-B” системийг нислэгийн хөдөлгөөний ажиглалт, удирдлагын зайчлалд ашигладаг болж байна. Мөн энэ өдөр агаарын замын үндсэн цэгийн нэр болон солбицолд өөрчлөлт оруулах ажлыг давхар хэрэгжүүлж эхэллээ.

Ингэснээр нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад ашиглаж буй ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа дээшилж, аюулгүй, үр ашигтай нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд тасралтгүй үзүүлэх боломж нэмэгдэж байгаа аж.

“ADS-B” системийг шинээр нэвтрүүлэхийн тулд мэдээллийн ажилтан, нислэгийн удирдагч гэсэн 109 мэргэжилтнийг сургалтад хамруулжээ. 

Н.Туяа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.