ОЙРХИ ДОРНОДЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ


БРИКС бүлэгт багтдаг Орос, Хятад, Энэтхэг, Бразил, ӨАБНУ-ын гадаад хэргийн яамдын Ойрхи Дорнод болон Умард Африкийн асуудал хариуцсан орлогч сайд нар лхагва гарагт Өмнөд Африкийн засаг захиргааны нийслэл Претори хотод уулзсан байна. Уг уулзалтаар долдугаар сарын 25-27-нд Йоханнесбург хотод болох тус бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө Ойрхи Дорнод болон Умард Африкт бүрдээд байгаа хурцадмал байдлыг намжаах асуудлаар байр сууриа зөвшилцөв гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Дипломатууд Сири, Йемен, Ливи, Ирак зэрэг улсад болон Израиль, Газын зурвасын хил дээр үүсээд байгаа мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх арга замтай холбоотой гол асуудлуудыг хэлэлцэв. БРИКС-ийн гишүүн орнуудын ГХЯ-ны төлөөлөгчид хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо хэлэхдээ “энэ чиглэлд баримтлах гол зарчим бол бүрэн эрхт улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, НҮБ болон олон улсын нэр хүндтэй бусад байгууллагын шугамаар дэлхийн хамтын нийгэмлэгээс авч хэрэгжүүлж буй санаачлагуудыг дэмжих явдал юм” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль дахь элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсний дараа үүссэн араб-израилийн ээлжит мөргөлдөөн газар авч байгаад ихээхэн түгшиж буйгаа БРИКС-ийн гишүүн орнуудын гадаад хэргийн дэд сайд нар онцлон тэмдэглэжээ.

 

Лу.Батбаяр
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.