АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарахаа мэдэгдэв


Өнгөрсөн мягмар гаригт АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарахаа зарлажээ. Вашингтоны засаг захиргааны энэхүү шийдвэрийг АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрээр "АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс албан ёсоор гарах болно" гэж хэлснийг ТАСС агентлаг уламжлав.

Никки Хейли "Бид НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс албан ёсоор гарч байна. Бид жилийн өмнөөс л хэрвээ ахиц дэвшил харагдахгүй бол зөвлөлөөс гарах шийдвэр гаргахаар ярилцаж байсан" хэмээн хэлжээ.

Мөн тэрээр "Хүний эрхийн зөвлөл нь хүний эрхийг зөрчигчдийг хэтэрхий өөгшүүлсээр ирлээ. Энэ байгууллагыг өөрчлөн сайжруулж, шинэчилье гэсэн бидний уриаг дэмжихгүй нь тодорхой байгаа нь харамсалтай. Хүний эрхийг зөрчигчид энэ зөвлөлдөө үлдэж, эндээ сонгогдсоор байна” хэмээн хэлсэн байна.

Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг хүний эрхийг басамжлан доромжилсон, хуурамч, хувийн ашиг хонжоо хайсан байгууллага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн хэдий ч хүний эрхийн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаасаа АНУ ухрахгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Мэдээ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.