Олимпын медельтнуудаар зоосон мөнгө, цуврал маркууд хийнэ


Монгол улс тусгаар тогтносон улсаа батлан дэлхийд таниулсан түүхэн үйл явдлын нэг бол анхны Олимпын медаль хүртсэн явдал билээ. Энэ 2018 онд хүн төрөлхтний их наадамд төрийн далбаагаа өргөсний түүхт 50 жил төрийн дууллаа эгшиглүүлсний 10 жилийн ойн баяр тохиож байна. 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрөлд гурван хүрэл 1 мөнгөн медалийг хүртсэн бол 2008 он Бээжингийн олимпоор анхны алтан медалиа авсан байдаг. Эдгээр түүхэн үйл явдалтай холбогдуулан анхны олимпын медальтнуудыг алдаршуулан хүндэтгэхээр үйл ажиллагааг хэрэгжүүлэн эхэлж байгааг Монголын олимпын Медальтнуудын холбооноос өнөөдөр мэдэгдлээ. Үүний нэг нь үндэсний түүхийн музейд түүхэн үйл явдлыг мөнхөлсөн үзүүлэнгүүдийг дэлгэж, олимпын медальтнуудаараа зоосон мөнгө цуврал маркуудыг хийхээр болжээ. Мөн Увс аймгийн Тэс сумын харьяат, МУГТ, Монгол улсын өсөх Идэр начин 1968 оны Мехикогийн олимпын хүрэл медальт Т. Артаг агсан болон 1980 оны Москвагийн зуны олимпын наадмын мөнгөн медальт МУГТ Д. Даваажав нарын гэрэлт хөшөөг босгох ажлыг эхлүүлээд байгаа аж.

50 жилийн хугацаанд хүн төрөлхтний наадамд манай улс маш амжилттай оролцож одоогийн байдлаар чөлөөт бөх, жудо, бокс, буудлагын төрөлд нийт 26 хүн медаль хүртсэн байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6