"ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 3500 ӨРХИЙГ ЯДУУРЛААС ГАРГАНА


“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Зорилтот бүлгийн 3500 өрхийг ядуурлаас гаргаж, амьжиргааг нь дээшлүүлнэ” хэмээн өнөөдөр болсон “Ядуурал, гарц ба арга зам” зөвлөгөөний үеэр тодотгов.

Уг хурлыг ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа.

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Техникийн дэмжлэг туслалцааны салбарын үндэсний зохицуулагч Т.Энхцэцэг хэлэхдээ, “Ядуурал, гарц ба арга зам” төслийн хүрээнд 2017-2019 онд зорилтот бүлгийн 3500 өрхийг ядуурлаас гаргахаар төлөвлөсөн. Уг төсөл 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор 600 гаруй өрх ядуурлаас гараад байна. Мөн бид туршилтын төслийг 2016 онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 250 өрхийн дунд хэрэгжүүлсэн. Үүнээс нийт 249 нь ядуурлаас амжилттай гарч чадсан. Эдгээр айл өрхийн 50 хувь нь 3-4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд байсан бол 50 хувь нь бүрэн дунд боловсролтой, цөөн хувь нь дээд боловсролтой байв.
Нэн ядуу түвшний айл өрхүүд төрөөс халамж үйлчилгээ үргэлж нэхдэг, залхуу хойрго гэх үзэл нийгэмд тархсан байдаг. Харин тэд ажил хийж, тогтвортой амьжиргаатай болохыг маш их хүсдэг. Гэвч хаана, хэнд хандахаа мэдэхгүйгээс болж олон жил ядуу гэдэг нэр зүүн амьдарч байна” гэв.
ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, “Ядуурлыг бууруулахын тулд ажилгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилж байгаа. Мөн Монгол Улсад залуу малчид тун цөөрсөн. Тэднийг төр засгаас дэмжиж байгаа бөгөөд залуу малчдад 3-5 сая төгрөгөөр малжуулах ажлыг хийж байна

Уг төсөл ядуу өрхүүдийн хүнс тэжээлийн хомсдлыг арилгаж, тогтвортой амьжиргаанд хүргэх, нийгэм халамжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа юм. ҮСХ-ноос 2016 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядууралд өртсөнийг тогтоожээ.
Б.Халиун

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.