ЦАГДАА, ТАТВАРЫНХАН ЖОЛООЧ НАРЫН ТАТВАР ТӨЛӨЛТИЙГ ШАЛГАЖ БАЙНА


Замын цагдаагийн алба, Нийслэлийн татварын газар хамтран хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтын ажлыг энэ сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна.
Нийслэлийн замын цагдаагийн албан хаагчид, дүүргийн татварын хэлтсийн ажилтан нар хамтран хяналтын цэг болон хөдөлгөөнт байдлаар уулзвар, замд хуулийн хэрэгжилтийн хангалтад хяналт тавин шалгаж эхэллээ. Хуулийн дагуу тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, зөрчил илэрсэн дүүргийн татварын хэлтэст төвлөрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авч, бичиг баримтыг буцаан олгож байна гэж ЗЦА-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6