ЭЗНЭЭ ГАЛААС АВАРСАН УХААНТ МУУР


АНУ-ын Портланд хотын нэгэн иргэн ухаант муурныхаа ачаар амьд үлджээ. Гэрт нь гал асч байсныг мэдэлгүй нам унтаж байсан бяцхан охиныг муур татаж зулгаасаар байгаад сэрээсэн байна. 

Түүнээс гадна Пиппа гэдэг бяцхан муур интернэтэд шуугиан дэгдээж байв. Энэ муур чихрийн шижин өвчтэй эзнийхээ цусан дахь сахарын хэмжээг ихэсвэл сэрээдэг гэнэ. Мөн цус харвасан эзнийгээ муур нь аварсан тохиолдол ч гарсан юм. Тодруулбал, АНУ-ын иргэн, Эрна Претт гэдэг эмэгтэйд цус харвалтын шинж ажиглагдаж,  охиноо дуудах гэсэн ч охин нь унтаж байжээ. Азаар энэ хооронд муур нь охиныг сэрээснээр яаралтай тусламж дуудаж амжжээ.

Сонирхолтой нь, цусны даралт багасгах, тайвшрахын тулд муураа илэхэд л болно гэж эрдэмтэд үзэж байна. Муур амьдардаг айл бага стресстэй, гэр бүлийнхэн найрсаг байдаг байна. Тийм учраас зүрх судасны өвчтэй хүмүүс муур тэжээвэл илүү урт наслах магадлал өндөр.

Б.Мөнхтуяа

Эх сурвалж: Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.