АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ


Өнгөрсөн  оны 12-р сарын 4,5-ны өдрүүдэд хуралдсан Ховд аймгийн ИТХ-ын V хуралдаан хэлэлцэх асуудлаа бүрэн дуусгалгүй, тодорхойгүй хугацаагаар завсарласан юм. Тус  5 дугаар хуралдааныг даргалагч аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Жаргалсайхан өнгөрсөн Баасан гарагт хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах албан хүсэлтээ ИТХ-ын ажлын албанд гаргаж, төлөөлөгчдөд зар түгээсний эцэст өчигдөр  хуралдлаа.  Аймгийн ИТХ-ын хуралдаанд нийт 21 төлөөлөгч хүрэлцэн ирж 51.2 хувийн ирцтэйгээр хуралдсан юм.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг чөлөөлөх тогтоолын төслийг дэмжих асуудлаар санал хураалт явуулахад хуралд оролцсон 21 төлөөлөгч уг тогтоолын төслийг дэмжсэнгүй, ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг үргэлжлүүлэн бүрэн эрхээ хүчин төгөлдөр хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ. 
Хуралд оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Амарсанаа "Өнгөрсөн өвлөөс хойш аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан аймгийн ИТХ,Засаг даргыг хоёуланг огцруулах шийдвэр гаргаж, уг асуудал шүүхийн шатанд явж байна. Энэ асуудлаас болоод аймаг орны хөгжилд элдэв саад учирч, сум, байгуулага, иргэдийн амьдрал ахуй, бодлого шийдвэртэй холбоотой бүх асуудалд гацаанд ороод байна. Дээр нь байгаль цаг уурын өөрчлөлт ган зуд, аймаг орны ажлыг урагшлуулахыг шаардаж байна. Ийм учраас тус хуралдаан  ИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, аймгийн ИТХ-ын даргын бүрэн эрхээ үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа" гэв.

                                                                                                                                                     А.Бямбасүрэн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6