ВИДЕО ТОГЛООМОНД ДОНТОХ НЬ СЭТГЭЦИЙН ӨВЧИН


Видео тоглоомонд донтох нь сэтгэцийн өвчин мөн тул улс орнууд нийгмийн эрүүл мэндийн асуудал гэж үзэх шаардлагатайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлалаа. Тус байгууллагын Сэтгэцийн эрүүл мэндийн хэлтсийн захирал доктор Шекар Саксена видео тоглоомонд өсвөр насны хүүхдүүд өөрийгөө хянах чадваргүй болтол донтож, сургуулиас завсардах цаашлаад эцэг эх нь сэтгэл санаагаар унах зэргээр нийгмийн асуудал болж хувирсныг сануулжээ. Нөгөө талаар тоглоомонд донтсон хүүхдүүд ч сэтгэл гутралд орж, нийгмээс өөрийгөө тусгаарлах өвчтэй болдог байна.

Зөвхөн Их Британид гэхэд долоо хоног бүр хагас сая орчим хүүхэд интернэтээр мөрийтэй тоглоом тоглож, донтож байдаг гэсэн судалгааг “Gambling Commission” байгууллага гаргажээ. Барууны орнуудад интернэт мөрийтэй тоглоомонд хүүхдүүд тамхи, мансууруулах бодисноос илүү донтож байна.

Их Британид мөрийтэй тоглоомонд донтсон 25 мянган хүүхэд бий. Хүүхдүүд долоо хоногт дунджаар 16-64 долларыг мөрийтэй тоглоомонд үрж, залуу үед аюул учирч буй нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Интернэтэд хүүхдүүдийн насыг баталгаажуулахгүйгээр шууд ашиглаж болдог 1600 гаруй мөрийтэй тоглоомын сайт, аппликейшн бий.

“Хүүхдүүд хөлбөмбөг, покер, рулет, морин уралдаан зэрэг тоглоом тоглож, 16 доллараар мөрий тавьж, хэдэн цагийн дараа мөнгөө алдсан эсвэл хожсон эсэхээ мэддэг. Хэрэв мөнгө алдвал сэтгэлээр унаж, улам улайрдаг” хэмээн “Castle Craig” эмнэлгийн сэтгэл зүйч, мэргэжилтэн Тони Марини ярьж байна. Ийм донтогч нарын нэг болох Макс хүү долоо хоногийн 3600-5300 долларын төлбөртэй сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж буй юм. 

 Эх сурвалж: Metro.co.uk

Ardchilal.mn

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6