ТАЙЛАНД ГУЙЛГАЧИН РЕСТОРАНД ТАНСАГ ХООЛ ИДЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ


Интернэт ертөнц хөгжихийн хэрээр хүмүүсийн толгойг эргүүлж, мөнгө нэхэмжилдэг зальт этгээдүүд олширч буйг цагдаа нар сануулж байна. Саяхан Тайландад Фэйсбүүк бүлгэмээр нэгэн залуу ажил олдохгүйн улмаас дансандаа 60-хан бахттай үлдэж, хоолоо ч авч идэж чадахгүй байна хэмээн гомдолложээ. Тэрээр интернэт хэрэглэгчдээс хоол авч идэх гэсэн юм хэмээн 100 бахт гуйж, пост бичсэнээр 18 хоногийн дотор 27 мянган бахт цугларсаныг мөрдөгчид олж илрүүлсэн байна. Удалгүй түүний үндэсний “шабу” хоолны тансаг рестеранд хооллож буй зураг нийтлэгдсэнээр бүх үнэн илчлэгджээ. Тиймээс интернэтэд олон нийтээс мөнгө гуйж буй хүмүүст огт итгэж болохгүй гэдгийг анхааруулаад байна.

Анхаарал хэзээ ч илүүдэхгүй бөгөөд та тодорхой хэмжээний хандив өргөж л байгаа бол түүнийгээ юунд зарцуулагдах гэж байгааг мэдэх эрхтэй. Хүнд туслах нь сайн үйл ч гэлээ бусдад залилуулан мөнгөө хий дэмий цацахыг хэн ч хүсэхгүй. 

Эх сурвалж: asiaone.com

ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.