БҮТЭН САР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ҮНЭГҮЙ ХООЛЛОСОН РЕСТОРАН ДАМПУУРАВ


Хятадын Сичуань мужийн Ченгду хотын “Жиаменер” халуун тогооны ресторан буруу менежентийн улмаас 500 мянган юанийн зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Тус рестораны удирдлагууд энэ сарын 1-нээс үйлчлүүлэгчид 120 юань буюу 20 доллараар хөнгөлөлтийн карт худалдан авч, түүгээрээ бүтэн сар үнэгүй хооллох боломж олгожээ.

Удалгүй хүмүүс эндээс хоол авч идэхийн тулд өглөөнөөс үдшийн бүрий болтол дугаарлаж, ачааллаа дийлэхээ больсон байна. Эзэд нь мөнгөө алдахаа мэдэж байсан ч үнэнч үйлчлүүлэгчидтэй болох, нийлүүлэгчидтэй бизнесийн харилцаагаа сайжруулах зорилгоор энэхүү стратегийг баримталсан гэнэ. Ингэснээр хоёр долоо хоногийн дотор 500 гаруй хүнд хоолоор үйлчилсэн ч ажилчид нь унтаж амрах завгүй ажиллаж, ядаргаанд оржээ.

Эх сурвалж: Asiaone.com

Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.