"MONGOLIA TRY-2018" НӨЛӨӨЛЛИЙН БАГИЙНХАН ТУРШЛАГА СУДАЛЛАА


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Mongolia try-2018" нөлөөллийн багийнхан Өмнөговь аймагт гурван өдрийн турш аялав. Долоон аймаг болон Япон улсын төлөөллүүд ийнхүү нэг баг болон тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцаж, туршлага судалсан байна.
Тэд төрийн байгууллага, хувийн хэвшил, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцахын зэрэгцээ аймаг орон нутгийн бодлогын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж ямар ажил үйлчилгээ явуулдаг талаар аймгийн удирдлагуудтай санал солилцсон байна. Даланзадгад сумын Ажнай талбайгаас Соёл амралтын хүрээлэн хүртэлх дугуйн зам, Нутгийн удирдлагын ордны бие засах газар, налуу зам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсаныг энэ үеэрээ онцолж байлаа. 
Өмнөговь аймагт орон нутгийн бодлогын түвшинд зургаан хүнийг хувийн туслах, нэг хүнийг дохионы хэлмэрчээр сурган ажиллуулж байгаа юм. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангиудыг нээн тусгай хэрэгцээт боловсролын мэргэшсэн багш нараар хичээлийг заалгаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төсөл хөтөлбөрт хамруулж байна. Түүнчлэн 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгосонтой холбоотой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчныг бүрдүүлэх, барилга байгууламж хүлээн авах комисс, үнэлгээний хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулан ажиллаж байгаа билээ.
Д.Мишигсүрэн
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6