“ҮЛЭМЖИЙН ЧАНАР” ДУУНЫ УРАЛДААНЫ ШИЛДГЭЭР ДУУЧИН Б.ЭРДЭНЭСУВД ШАЛГАРЛАА


Их Соён Гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг угтаж Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор “Үлэмжийн чанарыг хэн сайн дуулах вэ” дууны улсын анхдугаар наадмыг зургадугаар сарын 15-17-нд Сайншанд хотод зохион байгууллаа.
Наадамд  21 аймгаас ирсэн мэргэжлийн 23 дуучид оролцсоноос тэргүүн байрт Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын дуучин Б.Эрдэнэсувд, дэд байрт байрт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Г.Алтанцэцэг, гутгаар байрт Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын дуучин Б.Ууганбаяр нар шалгарав.
Их ноён хутагтын зохиосон “Үлэмжийн чанар” дууг дуулснаар 1ООО дарь эхийг уншсантай адил  хэмээн  сүсэглэн биширдэг  бөгөөд Сайншандчууд нэгэн үдэш “Үлэмжийн чанар”-ыг мэргэжлийн дуучид хэрхэн өөрсдийн өнгө аясаар дуулахыг үзэж сэтгэлээ хөглөсөн юм.
Мөн энэ дуу нь дуучнаас авьяас, ур ухаан ихээхэн шаарддаг байна. Наадмыг  Монгол Улсын ардын жүжигчин,   ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, Олон улсын дуучдын шүүгч Д.Ухнаа тэргүүтэй шүүгчид шүүлээ.
Х.Эрдэнэбулган
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.