БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДАД ГАМШГААС ХАМГААЛАХ ЧАДВАР ОЛГОЖ БАЙНА


 Аймгийн Онцгой байдлын газраас “Бэлэн бай” сэдэвт гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтыг байгууллагуудын албан хаагч, ажилчдыг хамруулан зохион байгуулж байна.
Сургалт 5 дугаар сараас эхэлж, одоогоор “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдыг хамруулаад байгаа аж.
Сургалтаар гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн норм, гал түймэр, газар хөдлөлтийн талаар танхимд хичээл зааж, газар хөдлөсөн үед нэрвэгдэгсдийг аврах ажиллагааны дадлага сургуулийг талбайд явуулж байна.
Сургуулийн сурагчдын дунд “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг зохион байгуулж, асуулт хариулт, саадтай зам, утаанаас дүрвэх, гал унтраах, хамтын хүч зэрэг тэмцээнээр гамшгийн үед бэлэн байх, гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг олгож байгаа аж.
 Б.Батчимэг
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6