ХБНГУ-ТАЙ БАЙГУУЛАХ САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ


 УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 10.00 цагт болох Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийн хэлэлцэнэ. Мөн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнсний тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн  Мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.
 
Харин үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Боловсролын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг,Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайланг сонсох аж.
Ч.Ариунболд
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.