БЕЛЬГИЙН ШИГШЭЭ БАГ ПАНАМЫН ШИГШЭЭГ 3:0-ЭЭР ИЛҮҮРХЭН ХОЖЛОО


Хөлбөмбөгийн ДАШТ-ий G хэсгийн Бельги-Панамын тоглолт Улаанбаатарын цагаар /2018.06.18/ өчигдөр шөнө 23 цагт Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд 43,2 мянга гаруй үзэгчдийн өмнө эхэлж, Бельгийн шигшээ баг 3:0-ээр илүүрхэн хожлоо.

Энэ тоглолтын эхний гоолыг хоёр дахь хагасын 47 дахь минутад Бельгийн довтлогч Дрис Мертенс оруулсан бол Ромел Лукаку 69, 75 дахь минутад тус тус гоол хийж “Улаан чөтгөрүүд” хэмээх бельгичүүд панамын шигшээг илт давуутай хожиж хэсгээ тэргүүллээ. 
 

Д.Өлзий

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.