АФРИК ТИВИЙН ЧАД НУУР ШИРГЭЖ ҮГҮЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА


Африк тивийн цэнгэг уст Чад нуур Алжир, Камерун, Чад, Нигери зэрэг дөрвөн улсын 40 сая иргэдийг ундны усаар хангадаг байсан билээ. Одоо энэ нуур ширгэж эхэлжээ. Энэ нуурын эрэг дээр амьдардаг загасчдын амьдрал хүндэрсээр байгаа аж. Чад нуур ширгэж байгаа нь Дэлхийн дулааралтай холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.

     Үүнээс гадна Чад нууранд ирж цутгадаг байсан голуудын усыг далангаар боож, Усан Цахилгаан Станцуудыг байгуулсан явдал экологийн сүйрэл болоход нөлөөлсөн байж болох гэнэ. Одоо нуурын ус ширгэж, цөлжих үзэгдэл болж байгаа учраас эндхийн хүмүүс малаа бэлчээрлүүлэхийн тулд өөр улсын нутагт орох болжээ. Чад нуурын ус ширгэж байгаа явдал цэвэр усны төлөө овог аймгуудын хооронд зөрчил тэмцэл гарахад хүргэж байна. Сүүлийн үед энэ нутгийн газар тариалан эрхэлдэг суурин овог аймгууд болон мал аж ахуйгаар амьдардаг нүүдэлчин омгийнхны дунд зэвсэгт мөргөлдөөн гарах болжээ. 

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.