ХЯТАДААС ИМПОРТОЛЖ БУЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД 50 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАР НОГДУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ


 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын татвар ногдуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө Д.Трамп  Цагаан ордон, Худалдааны болон Сангийн яамны ажилтнуудтай зөвлөгөөн хийсэн аж. Түүний шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна.
 
Хятад улстай хийдэг худалдаанд АНУ 500 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээдэг нь Д.Трампын таалалд огт нийцэхгүй байгаа талаар тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн 3 дугаар сарын 22-нд тэрбээр Хятадтай хийх худалдааг тэнцвэржүүлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
 
Хятадаас импортолж буй 1300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувь буюу нийт 50 тэрбум ам.долларын гаалийн татвар ногдуулах бодолтой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн 4 дүгээр сарын эхээр зарлаж байсан юм. Энэ шийдвэрийн хариуд Хятадын Төрийн зөвлөл АНУ-ын 106 нэр төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн юм.
Э.Аянзаяа 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.