Засгийн газар өөртөө “Хэмжээгүй эрх” бэлдэж байна уу?


“Нээлттэй Нийгэм” Форум, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой хамтран өнөөдөр “ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлгээр уг хуулинд оруулж байгаа хоёр гол өөрчлөлт нь иргэн, хуулийн этгээдийг эрхийг ноцтой зөрчиж, Засгийн газар, түүний харьяа яам, тамгын газар, агентлаг давуу эрхтэй болж байгааг голчлон хэлж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг 2015 онд баталж 2016 оны долдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Хууль зүйн яамны албан ёсны сайтад тавьсан мэдээллээр бол Захиргааны  ерөнхий хуулийн хоёр заалт дээр өөрчлөлт оруулахаар болжээ. Тус хоёр заалт нь 3.1.7 мөн 5.1.1 гэсэн хоёр заалт байгаа бөгөөд эхнийхэд нь оруулсан өөрчлөлтөөр бол Засгийн газрын бүх шийдвэр буюу захиргааны шинжтэй эсхүл улс төрийн шинжтэй байхаас үл хамааран Захиргааны хэргийн шүүх хянахгүй байх гэжээ. Үүнийгээ дагаад Засгийн газрын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлсэн яам, тамгын газар, агентлаг, орон нутгийн шийдвэр ч үүнд нь хамаарч байгаа аж. Ингэж өөрчилснөөр үүсэх эрсдэл маш их байгаа талаар судлаачид хэлж байгаа юм. Учир нь Засгийн газрын гаргасан захиргааны шинжтэй буюу иргэн хуулийн этгээдэд шууд чиглэсэн шийдвэр иргэн аж ахуйн нэгжийг хохироолоо гэхэд Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй болж байгаа юм. Нэг үгээр бол Үндсэн хуульд заасанчилан иргэн эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргах, гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр гэдгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Мөнх-Эрдэнэ хэлж байна.

Ингэхээр иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хэн яаж хамгаалах вэ гэдэг маш том асуудал үүснэ. Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээ больчих юм бол Иргэний хэргийн шүүх захиргааны шинжтэй гомдлуудыг шийдвэрлэх болж таарч байна. Үндсэн хуулийн цэц хяналт хэрэгжүүлэх боломжтой гэж зарим нь үзэж байгаа ч үнэндээ энэ нь маш хязгаарлагдмал. Учир нь Цэц Засгийн газрын зөвхөн Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг хянадаг юм. Тэгэхээр жирийн иргэдийн материалыг Цэц хянах боломжгүй гэсэн үг. Ийнхүү энэ хуулийн өөрчлөлт батлагдчихвал иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хан хамгаалах вэ, Засгийн газрыг цаашид хэн хянах вэ гэх мэтчилэн олон асуудал үүсч байгаа юм. Нэг үгээр бол Засгийн газар өөртөө “Хэмжээгүй эрх” бий болгохоор улайрч байна гэж үзэх судлаач, хуульчид байгаа юм.  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6