“Улаан хотын хүүрнэл”, “Улаан хотын ухаарал” ном босоо Монгол бичгээр хэвлэгдэн гарчээ


“Монголын зохиолчдийн эвлэл”-ийн болон “Алтан өд наадам”-ын шагналт зохиолч, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ Яруу найрагч, утга зохиол судлаач П. Батхуягийн “Улаан хотын хүүрнэл”, “Улаан хотын ухаарал” ном Өвөр Монголд Монгол бичгээр хэвлэгдэн гарчээ. Өвөр Монголын сонин сэтгүүлүүдэд түүний шүлэг, зохиолууд Монгол бичгээр хэвлэгдэж байсан ч энэхүү ном нь бие даасан анхны бүтээл болж байгаа юм байна.

“Улаан хотын хүүрнэл” номонд эсээ шүүмжийн шилмэл бүтээлүүдээ багтаасан бол “Улаан хотын ухаарал” номонд тууж, өгүүллэгүүдээ хэвлүүлжээ.

Хөх хотод хийсэн номын нээлтэндээ зохиолч уншигчийн уулзалтыг зохион байгуулжээ. Энэхүү уулзалтаараа П. Батхуяг өөрийн зохиол бүтээлийн онцлог, судалгааны ажлаа танилцуулан бөгөөд орчин үеийн уран зохиолын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцсан хэлэлцүүлгийг хийсэн аж.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.