ХОЙД СОЛОНГОСЫН НУУЦЛАГ УДИРДАГЧ КИМ ЖОН УНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД


Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны нууцлаг хувийн амьдралын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Түүнийг дэлхий нийт дарангуйлагч, айлган сүрдүүлэгч, коммунист удирдагч гэдгээр нь сайн мэдэх билээ. Дэлхийн хамгийн хатуу дэглэмтэй орны улс төрчийн амьдрал ямагт олон нийтийн анхаарлыг татаж байдаг юм.

  1. Ким Жон Уны төрсөн он, сар, өдөр тодорхой бус байдаг. Түүнийг 1983 эсвэл 1984 онд төрсөн гэсэн таамаглал бий. Харин түүний жинхэнэ төрсөн өдөр аавынх нь нууц хэвээр үлджээ. Гэхдээ Хойд Солонгосын эрх баригчид 1984 оны нэгдүгээр сарын 8-нд мэндэлсэн гэж баталдаг юм.
  2. Түүнийг 1998 онд Швейцарийн Бернийн олон улсын сургуульд элсэн орж, Пак Ун гэдэг нууц нэрээр суралцаж байхад хамт сурч байсан найзуудынх нь хэн нь ч Хойд Солонгосын өв залгамлагч болохыг мэдээгүй гэдэг. Ким тэнд сурч байхдаа англи, герман, франц хэл сурчээ. Зөвхөн Португалиас ирсэн Жоа Микало гэдэг дотны найз нь хэн гэдгийг нь мэдэж байв.
  3. Шалгалтын өмнө хуулахаас сэргийлж багш нь сурагчдын цүнхийг нэгжихэд Ким Жон Уны цүнхнээс порно сэтгүүл гарч ирэн, асуудалд орж байсан тухай ангийн найз нь ярьсан байдаг.
  4. Залуу коммунист удирдагч үсчинд очихоос хамгийн их айдаг тул үсээ өөрөө тайрдаг гэнэ. Түүний үсний засалт нутагтаа мода болдог бөгөөд залуучууд удирдагчидтайгаа адилхан засуулах дуртай.
  5. Тэрээр Жэки Чаны үнэнч шүтэн бишрэгч бөгөөд кинонуудыг нь хэдэн цагаар ч хамаагүй үзээд суучихдаг гэнэ.
  6. Ким овогтны тогооч байсан нэгэн хүн Ким Жон Уныг ах Ким Чон Чулаас илүү аавтайгаа адилхан байсан тул өв залгамжлагч болсон тухай дурссан байдаг. Түүний ах Япон руу хуурамч пасспортоор нэвтэрсэн учраас удирдагч болоогүй талаар өөр нэгэн эх сурвалж баталдаг юм.
  7. Ким Жон Уныг харгис удирдагч гэж тодорхойлдог ч түүний дотны найз сагсчин Деннис Родман нь найрсаг нэгэн гэж дүгнэсэн байдаг. Багын найзууд нь ч түүнийг шийдэмгий, тууштай, хичээл зүтгэлтэй, нийтэч, тэмцэгч хэрнээ охидоос ичдэг нэгэн хэмээн тодорхойлжээ.
  8. Сурагч байхдаа сагсан бөмбөг тоглох дуртай байсан бөгөөд онгоцны нисэгч болохыг мөрөөддөг байжээ.
  9. Түүнийг архи уух дуртайгаасаа болоод чихрийн шижин өвчтэй болсон. Тиймээс цусны даралт нь үе үе ихэсдэг гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн ч батлагдаагүй өнгөрсөн юм.
  10.  Ким Жон Уны бага насны ямар ч гэрэл зураг байдаггүй гэнэ. Ганцхан өсвөр насандаа авахуулж байсан хар цагаан зураг бий.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.