СИНГАПУРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛӨӨС СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхээр хүрэлцэн ирсэн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сингапурын эдийн засгийн хөгжлийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мягмар гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Сингапурын үзэсгэлэнт газруудаар даваа гарагт аялах үеэрээ Ким Жөн Ун хэлэхдээ “Тус улсын тухай өмнө нь сонсож байсанчлан үнэхээр цэвэрхэн, үзэсгэлэнтэй, барилга бүр нь гайхалтай уран хийцтэй юм байна” гэжээ.

Тус хот-улс өөрт нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн тухай тэрбээр онцлон тэмдэглээд эдийн засгийн хөгжлийнх нь туршлагыг илүү гүн судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Э.Хулан
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.