Оросын нэр хүндтэй шагналаар МУБИС-ийн багш, доктор Ц.Магсар шагнууллаа.


ОХУ-ын нэр хүндтэй том шагналын нэг болох “А.С.Пушкины медаль”-иар МУБИС-ийн багш, доктор Ц.Магсар шагнуулсан бөгөөд өнөөдөр /2018 оны 6 дугаар сар 12/ ОХУ-ын элчин сайдын яаман дээр гардан авлаа. Тус шагнал нь урлаг соёл, гэгээрэл, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, утга зохиолын хөгжил, ард түмний соёлын өвийг хамгаалж хөгжүүлсний төлөө нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог томхоон шагналын нэг аж.

Шагналыг ОХУ-ын Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И. К. Азизов гардуулсан юм.

Бадралмаа Б.-н зураг.

Доктор Ц.Магсар: “Үүнийг би шагнал гэдэг утгаар нь хүлээж аваагүй манай утга зохиолын салбарт Оросын соёлыг түгээн дэлгэрүүлж буй багш нарын ажлыг үнэлж байгаа үнэлгээ юм. Энэ шагналыг авна гэж бодож байсангүй. Ийм нэр хүндтэй шагналаар шагнагдсандаа маш их баяртай” хэмээлээ.

Бадралмаа Б.-н зураг.

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.