“АЛТАН ХАЛЬС” НААДМЫН ТЭРГҮҮН ДЭЭД ШАГНАЛЫГ БЕЛЬГИЙН “МАЙН БАЯР” КИНО ХҮРТЭВ


БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Алтан хальс” холбоо хамтран зохион байгуулсан “Алтан хальс индепендент кино наадам” шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн кино наадмыг “Хүүрнэлт кино”, “Хүүхэлдэйн кино”, “Баримтат кино”, “Эксперименталь кино” гэсэн төрлөөр гадаадын 55 орны уран бүтээлчид өрсөлдсөнөөс "Алтан хальс" дээд шагналын эзнээр Бельгийн "Майн баяр" кино хүртлээ.

Ингээд шилдэг бүтээлүүдийг танилцуулж байна.
Шилдэг олон улсын баримтат кино төрөлд ялагч бүтээл: Марина-Эвелина Кракана – “Түлшний шүүр” (Румын)
Шилдэг Монгол баримтат кино тусгай шагналын ялагч бүтээл: Баттулгын Гантулга – “Сүмбэр”
Шилдэг олон улсын эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Майкл Лайонс – “Кино давтамж 31: Шисэндо” (Япон)
Шилдэг Монгол эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Эрдэнэ-Очирын Отгон-Эрдэнэ – “Замхрал”
Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино төрөлд ялагч бүтээл: Шинпэй Шэнь – “Лянхуа дэнлүү” (БНХАУ)
Шилдэг олон улсын хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Роман Любый – “Гахайнууд” (Украин)
Шилдэг Монгол хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Гантулгын Номин – “Түлхүүр”
Сонголтын хорооны шагналын эзэн бүтээл: Цагаанцоожийн Галсандорж – “Хөл нүцгэн”
Алтан хальс дээд шагналын эзэн: Оливье Мажис – Майн баяр (Бельги)


Ийнхүү долоо хоногийн турш зохион байгуулсан тус кино наадмын шилдгүүд тодорлоо. 2019 оны кино наадам хүртэл киногоо хийж, илүү орон уран бүтээлчид тус наадамд оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалав.
Ж.Болор

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.