КИМ ЖӨН УН ПХЕНЬЯНД УУЛЗАЛТ ХИЙХИЙГ Д.ТРАМПТ САНАЛ БОЛГОЖЭЭ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ирэх 7 дугаар сард Пхеньянд айлчилж, хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хийхийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун урьжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чолийн 6 дугаар сарын 1-нд Д.Трампт дамжуулан өгсөн захидалд энэ тухай дурдсан байжээ. Тэр үед талууд өндөр дээд хэмжээнд үргэлжлүүлэн харилцаа холбоотой ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Трамп болон Ким Жөн Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт 6 дугаар сарын 12-нд буюу маргааш Сентоза арал дахь “Capella” зочид буудалд болох юм.
Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.