С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавихаар болжээ.


Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох санал шүүхэд ирүүлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих прокурорын хүсэлтийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Прокурорын хүсэлтийг хангасан хэмээн Ч.Сайханбилэгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хязгаарлалт тогтжээ.. Ингэснээр түүнд хилийн хориг тавьж гадуур байцаахаар болж байга юм. Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргах шийдвэр гаргаад арван минут ч болоогүй байхад С.Баярын таслан сэргийлэх арга хэмжээг мөн л өөрчилж, хязгаарлалт тогтоож гадуур байцаах шийдвэрийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргаман байна. Тус шийдвэрийг шүүхээс биеийн байдалтай холбоотойгоор  гаргасан гэж өмгөөлөгчид нь сэтгүүлчдэд мэдээлсэн юм. 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6