ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ


Хятадын “Weibo” цахим хуудсанд амьд үлдэхийн төлөө гайхалтай тэвчээр гаргаж, мөчөө өөрөө тасдаж буй голын хавчны бичлэг цацагдаж, шуугиан тарьж байна. Уг бичлэгийг анх хятад халуун тогооны ресторанд хооллож байсан Жүки нэртэй Тайванийн иргэн олон нийтэд дэлгэжээ. Тус ресторан нь голын хавчийг амьдаар нь шөлөнд чанаж үйлчилдгээрээ алдартай ажээ.

Гэтэл халуун шөлөн дундаас арайхийн гарч ирэн сарвуу мэт хөлөө өөрөө тасдан байж тэмцэж буй хавчийг хараад Жүки ихэд өрөвдөн хооллох нь бүү хэл, гэртээ аваачиж, аквариумд хамгаалан тэжээж буй гэнэ. Өрөвдэлтэй хавчны бичлэг интернэт ихэд алдаршиж, Холливудын жүжигчин Жефф Голдблум хүртэл “Юрийн галавын цэцэрлэг” киног санагдуулж байна хэмээн жиргэжээ.

Сонирхолтой нь, голын хавчны үе мөч нь гэмтсэн ч дахин төлжиж, хэвийн ажилладаг гэнэ. Хөх мөрний сав газраар амьдардаг Хятадууд ихэвчлэн загас, хавч төрөлтнөөр хоол бэлтгэдэг байна.

Эх сурвалж: Metro.co.uk

Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.