ТЭВЧИШГҮЙ МУУХАЙ ҮНЭРТЭЙ ЗОРЧИГЧООС БОЛЖ ОНГОЦ ЯАРАЛТАЙ ГАЗАРДЖЭЭ


Онгоцонд техникийн гэмтэл гарах юмуу яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай өвчтөн тээвэрлэж яваа үед газардах нь олонтаа. Харин “Transavia” компанийн Голландаас Испани хүрэх нислэг тэвчишгүй муухай үнэртэй зорчигчоос болж замдаа саатсан байна. Боинг 737 онгоц Испанийн уламжлалт баярыг тохиолдуулан Гран Канариа арал хүрэхээр нисч явсан ч усанд ороогүй, өмхий үнэртэй нэгэн эрээс зорчигчид сэжиглэж, бөөлжиж эхэлсэн тул арга буюу Португалийн Фарга хотод газарджээ. Эхлээд түүнийг ариун цэврийн өрөөнд тусгаарлахаар болсон ч үнэр нь дийлдээгүй гэнэ. Тиймээс онгоц газардсаны дараа эмнэлгийн ажилтнууд авч явсан байна.

Их Британийн “Daily Mirror” сонинд мэдээлж буйгаар муухай үнэртэй зорчигчоос болж онгоц саатах явдал “Transavia” компанид өмнө нь тохиолдож байжээ. Энэ оны хоёрдугаар сард Дубайгаас Амстердам хүрч явсан онгоцонд нэгэн зорчигч зогсолтгүй унгаж, эвгүй үнэр гаргаж байсан тул нисэгчид Австрийн Венн хотод саатсан ажээ.

Эх сурвалж: Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.