Төрийн албаны зөвлөлөөс Сүхбаатар аймаг аймагт сургалт зохион байгуулж ,хяналт хийв


Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцтай танилцах, Төрийн албаны тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ орон нутгийн төрийн албан хаагчдад сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллажээ.

Ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ үзэл баримтлал, зарчмын шинэ өөрчлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг, Ажлын албаны дарга Д.Баатарсайхан нар аймгийн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцжээ.

Тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар зэрэг  Төрийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөв.  

Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан Орон нутгийн өмчийн газрын дарга,  Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч, Эрүүл мэндийн газрын Анхан шатны тусламжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний сул ажлын байрны сонгон шалгаруулалтын  үйл ажиллагаанд хяналт хийж, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүллээ. Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим сантай холбогдож сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хяналт тавилаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6