“Хангайн цом-2018” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж түрүүллээ


Архангай аймгийн утга зохиолын “Хантамир” төвийн санаачлагаар тус аймагт “Хангайн цом-2018” наадам болж, яруу найрагч, МҮОНР-ийн найруулагч Б.Жамбалдорж түрүүллээ.

Уг наадам нь 30 жилийн түүхтэй бөгөөд энэ жил улсын хэмжээнд зарлахдаа Эрдэнэ мэргэн бандида Ханчин хамбо, эгшиг дуун онолч Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит болгон зохион байгуулав.  

Дэд байрт зураач, яруу найрагч М.Амархүү, гутгаар байрт МЗЭ-ийн шагналт Д.Энхболдбаатар, тусгай байрт Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт П.Нямлхагва, яруу найрагч Б.Баясгалан нар шалгарсан юм.

Шүүгчээр “Алтан өд” наадам, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Жа.Баяржаргал, Ш.Лхамноржмаа, “Алтан өд” наадам, МЗЭ-ийн шагналт, зохиолч яруу найрагч П.Батхуяг, яруу найрагч О.Содномпил нар ажиллав.

Шагналын хувьд тэргүүн байрыг сая 500, дэд байрыг сая, гутгаар байрыг 500,  тусгай байрыг тус бүр 200 мянган төгрөгөөр урамшуулжээ.

Дашрамд, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Л.Дашнямын 75 насны ойг тэмдэглэхийн зэрэгцээ ахмад зохиолч, “Болор цом”-ын эздэдээ хүндэтгэл үзүүлэв.

Сонирхуулахад БНХАУ-ын ӨМӨЗО-оос Цомирлог, Тогтомж нар оролцож, шүлэг найргаа сонордуулжээ.

Наадмын хүрээнд МХУЗ-ын багш нарт "Орчин үеийн уран зохиолыг заах арга зүй" сэдвийн дор П.Батхуяг зохиолч лекц уншив. Мөн дээрх аймгийн номын санд 500 орчим ном бэлэглэж, нийтийн номын сангийн фонд баяжилтыг нэмэгдүүлсэн үйл хэрэг боллоо.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.