Жанцанноровын хүү Дамдинцэрэн: Аавыг маань яриулсан, түлхүүлсэн гэх мэт зүйл олон сонсогдож байгаа


Өчигдөр "The Voice Of Mongolia" шоуны финалын шатны шалгаруулалт болж олон ч хүний сэтгэлийн хөдөлгөөд авсан. Сүүлийн шатанд тунан үлдсэн оролцогчид эн тэнцүүхэн гэж хэлж болохуйц өрсөлдөөнийг үзүүлж үзэгчдийн багагүй талцуулаад авсан бөгөөд шилдэг хоёрт хөгжмийн зохиолч Жанцанноровын охин Ариунжаргалыг үлдэнэ хэмээн таамаглаж байсан хүмүүсийн бодол талаар өнгөрсөн. Түүний аавыг шоунд нөлөөлж байна хэмээн хардаж байсан хүмүүс мэр сэр байсан бөгөөд энэ тухай түүний хүү Дамдинцэрэн "Бага байхаасаа өөрөө сонирхлоороо дуулж, нэг харахаар л чихэндээ чихэвч зүүчихсэн янз бүрийн гадаад дуунуудыг дагаад дуулаад сууж байдаг дүү Ariu RU маань "Би дуучин болмоор байна" гээд ёстой өөрөө л зүтгэсэн дээ. Монголд анх удаа зохион байгуулагдсан The Voice of Mongolia шоуны оролцогч болж өнөөдрийг хүртэл хичээж ирсэн дүүдээ амжилт хүсье! Өөрийнхөө хүчээр өдий хүрсэн дүүг маань дэмжээрэй найзуудаа. Сошиал медиагаар Аавыг маань яриулсан, түлхүүлсэн гэх мэт зүйл олон сонсогдож байгаа. Харамсалтай нь манай гэр бүл тийм биш гэдгийг энэ мөчид хэлэх гэсэн юм. Хүн сайн явж ч болдоггүй, муу явж ч болдоггүй сонин хорвоо шүү нээрээ. Монголчууд минь дээ биднийг дотроо алалцаж байхад Монголын хилээс гараад л бусад улс хөгжөөд алга боллоо" хэмээжээ. Харин Ариунжаргал дуучин Болдын зохиож өгсөн дууг дуулж чадаагүйдээ ихэд харамсаж буйгаа илэрхийлээд авсан бөгөөд хэзээ ч дуулахаа зогсохгүй гэдгээ мэдэгдээд авчээ. 

Image result for дамдинцэрэн

 

Image may contain: 5 people, people smiling, text

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.