Жүжигчин Эрдэнэбилэг: Би сайн аав байхыг л сонгоно


Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Эрдэнэбилэг Монголын хүсэмжит залуусын жагсаалтад тун ч дээгүүр байр эзэлдэг нэгэн. Эхнэрээ арваад жил хүлээн байж өөрийн болгосон тэрээр сайн жүжигчин байхаас илүү сайн аав байхыг илүүд үзжээ. Шинэхэн киногоороо үзэгч олонтой уулзаад байгаа тэрээр сайн жүжигчин байх уу? эсвэл сайн аав байх уу? хэмээх асуултад "Сайн аавыг нь л сонгох байх. Мэдээж хүний амьдрал ямагт сонголт ш дээ. Тэгэхээр заавал нэг сонголтыг золиосолж байж нөгөө сонголтыг хийх хэрэгтэй болно. Мэдээж хүн үр хүүхдээ бодолгүй яахав. Сайн жүжигчин гэдэг бол зөвхөн миний, надтай холбоотой, миний карьер, миний кайфтай холбоотой, миний ажил мэргэжилтэй холбоотой зүйл. Сайн аав гэвэл би бас сайн аав байхын тулд өөрийгөө бас тодорхой хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй болно. Хүүхдэдээ маш олон зүйлийг өгөх ёстой. Үр удмаа мэдээж хүн бодолгүй яахав. Хүн байтугай адгуус амьтан хүртэл боддог шүү дээ. Тэгэхээр би бол сайн аавыг сонгох байх аа" хэмээжээ. Түүний найруулсан "Аав" уран сайхны кино үзэгчдийн сэтгэлд ихэд хүрсний учир үүнд ч байж болох юм. 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6