“ФОРБЕС”: АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮМҮҮС АМРАЛТЫН ӨДРӨӨ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?


Амжилттай яваа хүмүүс амралтын өдөр юу хийдэг юм бол гэж Та бодож байсан уу. Тэгвэл энэ асуултад “Форбес” хариулжээ.

Амжилттай яваа олон хүн тогтсон цагтаа босож хэвшсэн байдаг. Амралтын өдөр ч тогтсон цагтаа өглөө эртлэн босдог байна. 

Амралтын өдрийн өглөөг өөртөө зарцуулж чаддагаараа бусдаас ялгардаг

Амралтын өдөр өөртөө цаг зав гаргах тийм ч хялбар биш. Гэхдээ амжилттай яваа хүмүүс амралтын өглөө эртлэн босож, өөртөө 2-4 цаг зарцуулдаг. 

Адал явдалтай өдөр

Амралтын өдрийг идэвхтэй, адал явдалтай өнгөрүүлснээр ажил дээрээ илүү их амжилт гаргах нь ч бий. Өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй кино, тоглолт үзэх эсвэл спортын ямар нэг төрлөөр хичээллэх гэх мэт хийж үзээгүй зүйлсээ хийх нь чухал. Амралтын өдрөөр сонирхолтой зүйлс хийхээр төлөвлөснөөр тухайн долоо хоногтоо илүү амжилттай байх нь ч бий. 

Шинэ санаа олохоор тэмүүлдэг 

Амралтын өдрөөр стрессээ тайлж, хөгжим тоглох, ном унших, зураг зурах гэхчлэн дуртай зүйлсээ хийснээр шинэ санаа олж, хүсэл тэмүүлэл улам ч тэлдэг. Ингэснээр шинэ долоо хоногт эрч хүчтэй орох болно. 

Хэнтэй ч харилцдаггүй

Амралтын өдрийн хамгийн чухал стратеги бол хэнтэй ч харьцахгүй байх явдал юм. Баасан гаригийн үдэш ажлын орчноосоо тасарч, даваа гарагт ажлаа эрч хүчтэй хийх хэрэгтэй. Ингэснээр ажлаас түр завсарлага авч, амарч чаддаг байна. 

Дасгал хийдэг 

Амралтын өдрөөр дасгал хийх зав гарахгүй байгаа юм биш биз. Танд дасгал хийх 48 цаг байгааг санах хэрэгтэй. Дасгал хийх үед шинэ санаа ч орж ирдэг шүү дээ. 

Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлдэг 

Амралтын өдрөөр гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөснөөр таныг сайхан амрахад тусална. Хүүхдүүдээ парк руу авч явж тоглуулж болно.

Ханьтайгаа зоогийн газарт амттай хоол идэж болно. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.