Хамгийн хурдан өглөөний цай


Өглөө босоод хялбархан бөгөөд шимтэй өглөөний цай хэрхэн бэлтгэх вэ хэмээн толгой тань гашилдаг уу? Тиймээс гарын доорх материалаар хүн төрөлхтөний хамгийн түгээмэл хийж иддэг өглөөний цайны жорыг хүргэж байна.

 

 

 15 min

1. 

Өндгийг хагалаад шар нь задартал холино. 

2. 

Зайдас болон улаан лоолийг хэрчинэ. 

3. 

Зайдас, улаан лоолио өндгөнд хийгээд давс, хар перцээр амтлана.

Хүсвэл сонгино, халуун чинжүү, гоньд, орегано хийж амтлаж болно.

4. 

1 хоолны халбага ургамлын тосыг халаагаад өндөгтэй зайдасаа хийж 4-5 минут хуурна.

5. 

Ингээд л өглөөний цай бэлэн боллоо. Хүсвэл талхаа хамт шарж болно шүү.

Мөн өндөг, гахайн хэрчсэн махыг 1 хоолны халбага тосонд шараад талх,

жимсний шүүс, хар кофетой хачирлан өглөөний цай уухад тэр өдрийн өлийг даадаг.

7. 

Ингэхдээ өндөгний шарыг дутуу шарснаар илүү их тэжээллэг чанартай байдаг байна.

8. 

Эсвэл өндгөө хольж хуураад, улаан лооль, зайдас, гахайн махыг тусд нь шараад идэж болно.

9. 

Тэжээллэг, эрүүл өглөөний цай идэхийг хүсвэл өндөг, зайдасаа гадна, хар мөөг,

вандуй, эрдэнэ шишийг хэрэглэх нь эрүүл мэндэд нэн тустай.

10. 

Эзэгтэй танд зориулж өглөөний цайнд идэж болох хүнсний ногоог сонирхуулъя.

Улаан сонгино, хулуу, мөөг, улаан лооль, өргөст хэмх, байцаа зэргийг өглөөний цайндаа хэрэглэж заншаарай.

11. 

Мөн яншуй, сыр, майлз, авакодаг хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье.

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6