Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас..


Бразилын 24 настай Instagram-модель Нара Алмэйда ходоодны хорт хавдартай гэдгээ жилийн өмнө мэджээ. Гэхдээ тэрбээр өвчинтэйгөө тэмцэж, дагагчиддаа байнга мэдээлэл хүргэж, хүмүүсийг өвчинд бууж өгөхгүй байхыг уриалдаг байсан юм. Нара хүмүүст хүч өгөх зургууд оруулдаг байв. 4.5 сая дагагч нь түүнийг эдгэрнэ гэдэгт итгэлтэй байжээ.

Харамсалтай нь Нара Алмэйда хэд хоногийн өмнө нас барсан талаар Сан-Паулу хотын эмнэлгээс мэдээлжээ. Түүний найз залуу Педро Роша “Нара өвчинтэйгөө их тэмцсэн. Би түүнийг үргэлж дэргэдээ байлгахыг хүсч байсан ч тэр маань амрахыг илүүд үзлээ. Түүний үхэл миний зүрх сэтгэлд маш том хоосон орон зайг үлдээлээ. Гэхдээ Нара минь үргэлж миний оюун бодолд байх болно” гэсэн байна.

Бүсгүй маш их турж, сүүлийн саруудад гуурсаар дамжуулан шингэн зүйлээр л хооллож байсан аж. Гэхдээ тэрбээр хорт хавдартай хүмүүст эмчилгээгээ орхихгүй байх тэсвэр тэвчээр, хүчийг өгдөг бичвэрүүдээрээ бразилчуудын сэтгэлд үүрд үлджээ. “Эрүүл мэнд бол бүх зүйл. Мөрөөдлийн гэгддэг бие галбир бус хүчтэй, эрүүл биетэй байх нь чухал” гэсэн түүний үг олон бүсгүйд хүрсэн юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.