Хумсаа байнга будах нь эрүүл мэндэд хортой гэнэ


“Вrightside” сайтад орсон нэгэн мэдээллийг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Эмэгтэйчүүд хумсаа будах нь эрүүл мэндэд зарим тохиолдолд тун сөрөг нөлөөтэй юм байна.  Хэдий сайхан харагдах аргуудын нэг боловч хүний эрүүл мэндэд хохирол учруулж байдаг аж. Иймд эрүүл мэндээ хайрлан хумсаа будахгүй байхыг уриалж байна.

Хумсны будаг болон арчилгааны бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн эсрэг хортой бодис агуулсан байдаг. Үүнд:

Толуол- Хумсыг өнгөлөг, гөлгөр болгодог, пигмент хадгалдаг. Гэвч төв мэдрэлийн системд нөлөөлж, нөхөн үржихүйн эмгэг үүсгэнэ. Мөн толгой өвдөх, ядарч, сульдах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Формальдегид- Өнгөгүй хий. Харшилтай хүн үүнд түлэгдэх аюултай. Мөн зүрхний хэмнэл алдагдах, таталт өгөх, хорт хавдар үүсгэх магадлалтай.

Дибутил Пталате- Үнэрэнд ашигладаг. Хүний дотоод шүүрлийн эмгэг, эмэгтэйчүүдийн өвчин, амьсгалын замын өвчин үүсгэдэг.

Эрдэмтэд 24 эмэгтэйд судалгаа хийсэн байна. Үүнд бодисын солилцооны явцад үүссэн трипенил фосфат дериватив нь хумсаа будсаны дараа зургаан эмэгтэйд өндөр гарчээ. Харин арван цагын турш хумсны будагтай эмэгтэйчүүдээс дифенилийн фосфатын хэмжээ долоо дахин өссөн үр дүн гарсан байна.

Иймд эрүүл мэндэд хор хөнөөлгүй хумсны будгийг хэрхэн сонгох вэ?

Зарим хумсны будган дээр тусгай тэмдэглэгээ байдаг.

“5-Free“ нь формальдерид буюу үүсмэл давирхай агуулсан. Дибутил пталатес, үнэртэн, толуол агуулаагүй.

”3-Free" өнгөлөх үүрэгтэй.

Та бүхэн хумсны будаг худалдан авахдаа найрлагыг нь анхааралтай уншиж авахыг анхааруулж байна.

 

С.Төгөлдөр

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.