Халаасны мөнгөө хасуулсан саятны ХҮҮ гэр бүлийхнийгээ сүхдэж хөнөөжээ


2015 онд гарсан энэ аймшигт хэрэг тухайн үед Английг доргиож байсан. Саятан бизнесмэн Бред нь зургаан сая фунт буюу найман сая долларын хөрөнгөтэй чинээлэг хүн байсан. Тэрээр эхнэр хоёр хүү, охинтой.  Саятныхан 2015 оны 1-р сард гэр бүлээрээ Өмнөд Африкийн БНУ-д амарсан. Амралтын үеэр аав нь гэр бүлийн хурал хийж хэт үрэлгэн загнаж байгаа бага хүү Хенригийнхээ халаасыг мөнгийг бүрмөсөн хасаж байгаагаа хэлжээ. Англид очсон өдрөөс эхлэн хүү өдөр тутмын хэрэглээний мөнгө гэж авахгүй болжээ. Саятны хүүхдийн өдөр тутмын халаасны мөнгө чамгүй их байх нь мэдээж. Гэр бүлийн хурал дээр мэдэгдсэн аавых нь шийдвэр бага хүүд нь маш хүнд тусжээ. Галзууртлаа уурлаж бахимдсан хүү зочид буудлын галын аюулгүйн самбараас сүх аваад унтаж байсан аав ээж ахыгаа сүхдэж хөнөөжээ. Эгчийгээ сүхэдсэн ч хүнд шархдуулж азаар амьд үлдсэн. Унтаж байсан гэр бүлийнхэн нь эсэргүүцэл үзүүлэх нь бүү хэл хашгирч ч амжаагүй. Сэтгэлзүйн бүрэн цочрол хөөрөлд орсон хүү аллага үйлдсэнээсээ хойш дөрвөн цагийн дараа л ухаан орсон гэдэг.Ухаан ороод цагдаа болон буудлын хүлээн авах руу залгаж үл таних хоёр этгээд өрөөнд нь дайран орж гэр бүлийхнийг нь хөнөөсөн тухай мэдэгдсэн. Гэвч хэргийн газрын үзлэгээр өрөөний хаалга цоож бүрэн байсны дээрээс аллагад ашигласан сүхнээс Хенригийн хурууны хээ илэрч баригдсан. Энэ хэргийн мөрдлөг хоёр жил гаруй үргэлжилэн энэ оны эхээр шүүхэд шилжүүлсэн. Гэр бүлийхнийгээ хөнөөсөн саятны хүүгийн шүүх хурал ирэх сарын 6-нд болно.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.