Орон сууцны хорооллын дунд мөн цэцэрлэг, сургуулийн орчим 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлээр барилга бариулахгүй


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан.

“Ван трейд” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16,000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн бөгөөд тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь ийнхүү хүчингүй болгожээ.

Хотын захирагч зөвхөн Ван Трейд гэлтгүй хотын ногоон бүсийг нэмэгдүүлэх зорилгоор эмнэлэг, сургууль, нийтийн эзэмшилд газар авсан эрхүүдийг цуцалжээ.  Жишээлбэл Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 1996 оноос хойш хоккен талбайн зориулалтаар ашиглаж байсан газрыг 2016 онд хотын дарга асан Ц. Бат-Үүл тус талбайг эзэмшиж байсан “Хоккен отгон од” ТББ-ын эзэмшилээс иргэн Батгэрэл авто машины зогсоол эзэмших эрхийг давхардуулан олгосон гэрчилгээг хүчингүй болгож мөсөн талбайн эрхийг сэргээсэн байна. Хотын захирагч С. Батболд хууль бус газар олголттой тэмцэхээ ийнхүү илэрхийллээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6