Энэ сард 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


АТГ сар бүрийн ээлжилт хурлаа хийж 2018 оны 5 дугаар сарын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ сард Авилгалтай тэмцэх газраас авилгаас урьдчилан сэргийлэх сургалт сурчилгааг явуулснаас, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 801 албан тушаалтан хамрагджээ. Авилгын эсрэг тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг яам, аж ахуй нэгжүүдэд хүргүүлж хэрэгжүүлээгүй газруудад хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Тухайбал Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжид туссан байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүүгийн эх үүсгэвэргүй, үр ашиггүй алдагдалтай ажилласан газруудыг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.

Мөн төрийн албанд томилогдох 732 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Боловсон хүчний шилжилт хөдөлгөөн, томилгоо, сэлгээ их хийгдсэнээс Цагдаагийн еранхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газраас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг /ХАСОМ/бусад ашиг сонирхолтой харьцуулахад өндөх үр дүнтэй гарчээ.
Авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах шалгах үйл ажиллагааны хүрээнд ХАСОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Мон Атом” ХХК, “Гашуун сухайт” ХХК зэрэг байгууллагын 25 албан тушаалтанд хуулийн дагуу сануулах, албан тушаал, цалингийн хэмжээг бууруулах зэрэг хуулийн хэмжээнд хариуцлага ноогдуулсан талаар мэдээллээ. Хөдөө орон нутагт гарсан ХАС-оороо албан тушаалаа урвуулан ашигласан эрх мэдэлтнүүдийг илрүүлжээ. Энэ сард иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 85 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэн одоо 318 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа юм байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6