Багцлаж боосон бэлгэнд хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй хүнсий бүтээгдэхүүн байх магадлалтай


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хүүхдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан аж ахуй нэгж байгуулалгуудад хяналт шалгалт явуулжээ. Хяналт шалгалтын явцад 9 дүүргийн 110 аж ахуй нэгж, 73 иргэний худалдаа үйлчилгээний газарт хийсэн шалгалтаар  давхардсан тоогоор 219 зөрчил илэрсэн байна.

Хүүхдийн баярын бэлгэнд ордог чипс, чихэр удаа зэрэг хүсний бүтээгдэхүүнүүд дээр гол зөрчил гарсан бол ихэвчлэн жижгэлэнгээр худалдаа эрхлэдэг, ТҮЦ болон гэр хорооллын дэлгүүр зэрэг газруудад хүнсний аюулгүй байдал зөрчигджээ.

Нийт илэрсэн зөрчлөөс 164 буюу 74,8 хувийг газар дээр нь арилгуулах албан шаардлага, даалгаврыг хүргүүлээд байгаа аж. Үүнээс шошгын шаардлага хангаагүй 28 нэрийн 5 кг, 5 сая 500 мянган төгрөг бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж, хадгалалтын горим зөрчиж, хадгалах хугацаа дууссан 27 нэрийн 527 ширхэг бүтээгдэхүүнийг устгуулах арга хэмжээ авч, 24 аж ахуй нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 7,350,00 мянган төгрөгийн торгуул ноогдуулжээ.

 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эдгээр зөрчилүүд нь сүлжээ өөрөө аюулгүй байдлыг хангаагүйгээс үүсч байгаа хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч  Х. Чимгээ мэдээллээ.

Тэрээр “Импортлогч байгуулалгууд бүтэгдэхүүнээ  сүлжээндээ нийлүүлэхдээ шаардлага хангасан байдаг. Харин манай сүлжээ буюу дэлгүүр худалдааны газрууд байгууллагын дотоод хяналтгүйгээр хадгалалтын горим зөрчиж, хадгалах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг зарж боруулдаг” гэлээ. Мөн илэрүүлсэн зөрчил дээр шошгын шаардалага хангаагүй бүтээгдэхүүнүүд нилээдгүй илэрчээ. Үүнд хаанаас орж ирсэн нь тодорхойгүй, мөн импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд тухайн орны хэл, Англи, Орос дээр заавал байх ёстой гэсэн хуулийг зөрчсөн бүтээгдэхүүн байгаа юм. Солонгос боло Германаас орж ирсэн бүтээгдэхүүнд энэ зөрчил голчлон илэрсэн. Жишээлбэл хүүхдийн бэлгэнд Солонгос улсаас орж ирсэн 20 нэр төрлийн бэлгийг багцлаж  боосон байсныг  буцааж, дагалдах хаяг шошго наалгаж чанарын шаардлага хангуулжээ.

Хямд төсрийг нь харж бэлгээ сонгодог манайхан аль болох багцлаж боосон бэлэгнээс татгалзах нь зүйтэй. Эдгээр боосон бэлгэнд чанарын шаардлага хангаагүй хоол болохоосоо хор болох бүтээгдэхүүн дийлэнх байхыг үгүйсгэхгүй юм. Мэргэжлийн хяналтын газраас иргэд олон нийтийг чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэж, ил задгай худалдаанаас аль болох татггалзахыг анхаарууллаа.  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6