ТАНИЛЦ: 3-7.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ЭМНЭЛГИЙН ДАРГА НАР


Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд төв талбай дээр  долоо дахь өдрөө суулт зарлаж байна. Тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжиснээ мэдэгдэж үсээ хусуулсан. Энэ үйлдлийг олонхийн зарим нь буруушааж, элэглэн шоглож байхад нөгөө хэсэг нь дэмжиж нэгдээд байна. Салбарын сайд Д.Сарангэрэлийн мэдээлснээр сувилагч 450, эмч 500-600 мянган төгрөгийн цалинтай, ихэнх нь банкны зээлтэй амьдардаг гэдгийг хэлсэн.

Эмч, эмнэлэгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг байна. Ажил хаясан төрийн албан хаагчид цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газараас шаардаж байгаа. Энэ тохиолдолд төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах юм. Ийм байтал салбарын хурган дарга нар 3-7.8 тэрбумын хөрөнгийн хадгаламжтай “бошийж” сууна.

АТГ-аас Улсын Их Хурлын харьяа байгууллага болох Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар болон Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг нийт 40 гаруй төрийн байгууллагын 10 мянга орчим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг ил болгосон юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Бямбадорж нь  гурван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй.

32676623_825076107679832_916616651703582720_n Танилц: 3-7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай эмнэлгийн дарга нар

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл 

32727626_825076077679835_7947232391586643968_n Танилц: 3-7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай эмнэлгийн дарга нар

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан 7,8 тэрбум төгрөгийн хадгаламжтай

32951052_825076111013165_3555172721295884288_n Танилц: 3-7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай эмнэлгийн дарга нар

Герентологийн үндэсний төвийн захирал Р.Хишигжаргал 7,8 тэрбум төгрөгийн хадгаламжтай

32960584_825076071013169_2136145217806401536_n Танилц: 3-7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай эмнэлгийн дарга нар

https://www.facebook.com/607703309313379/videos/1699966036753762/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.