Манай нөхөр урьд нь эхнэр охинтой байсан. Дараа нь надтай суугаад одоо бид 2 дундаасаа 1 сар хүрэх гэж байгаа хөөрхөн хүүтэй. Гэтэл манай нөхөр өөр хүүхэнтэй чаталж байгаад надад баригдсан юм. Тэгээд асуутал хүүхэндээ хайртай надад хайргүй тэр хүүхэнтэйгээ л амьдарна гэнээ. Тэр хүүхэн нь 2 хүүхэдтэй нөхөртэй хүүхэн юм байна. Би тэр хүүхэн болон нөхөрт нь хэлсэн тэр 2 түр тусдаа байж байгаад одоо эвлэрсэн юм байх. Эхнэр нь дахиж танай нөхөртэй харьцахгүй эхнэр хүүхэдтэй байсныг нь мэдээгүй. Та 2 хоорондоо учраа ол гэх юм. Би яах ёстой вэ? Та бүхэн муухайгаар хэлэхгүй сайхан зөвлөгөө өгөөч. Бүр яах учраа ч олохгүй юм.