ХӨЛБӨМБӨГИЙН СУПЕР ОД РОНАЛДИНО ХОЁР ЭХНЭРТЭЙ БОЛОХ НЬ НОТЛОГДЖЭЭ


Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, супер од Бразилийн Роналдино хоёр эхнэртэй болж, полигами гэрлэлтээр амьдардаг тухай эх сурвалжууд мэдээлж байна. Роналдино өнгөрсөн оны 12-р сараас хойш Пришила Коелхо, Битриз Соуза хэмээх хоёр бүсгүйтэй Рио де Жанеро дахь 6 сая ам.долларын харшдаа тун ч эв найрамдалтай амьдарч буй юм. Тэрээр Битризтэй 2016 оноос болзож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд өмнөх найз бүсгүй Пришилатай уулзсаар байжээ. Тэд нэгэнт бие биенээ мэдсэн тул хоорондоо зохицож амьдарч буй бөгөөд Роналдино эхнэрүүддээ сар бүр 2000 долларыг хэрэглээний зардал болгон өгч, гадаадад тоглолтоор яваад ирэхдээ яг адилхан үнэртэн, бэлэг өгдөг байна.

Бразил улсын хуулиар олон эхнэртэй байхыг хориглодог бөгөөд зургаан хүртэл жил шоронд хоригдох ялаар шийтгэдэг. Тиймээс алдартнууд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэлгүй, бусдаас нууцлаг байдлаар амьдрахыг эрхэмлэдэг байна. Харин Бразилийн “O Dia” сонинд мэдээлж буйгаар Роналдино хоёр бүсгүйд хоёуланд нь сүйн бөгж өгч, гэрлэх санал тавьсан гэнэ. Тун удахгүй Санта Моника дахь цогцолборт гэр бүлийнхнийхээ хүрээнд нууцлаг хурим хийхээр төлөвлөжээ.


Эх сурвалж: metro.co.uk

Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.