ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН АШИГ ТУСТАЙ ЖИМСНҮҮД


НЭРС

Манай оронд ургадаг хөх нэрс их хэмжээний марганц, С, В6 В2 витамин, каротин, пектин, чихэр, алим, сүүний хүчил агуулдаг.Түүний шүүсийг хоолойны ангинд хэрэглэнэ. Цэр ховхордоггүй мэнгэртэй болсон хүн 200 г нэрс, хоолны 1 халбага элсэн чихэр, мөн тийм хэмжээний шар тосыг хооронд нь хольж битүү саванд хийж таглаад буцалж байгаа усан дээр сүүний уураг лугаа адил байлган буцалгаад бүлээнээр нь хэрэглээд толгойгоо халаахгүй хэвтвэл өвчин амархан арилна. 

ЖҮРЖ

Исгэлэн амттай, сэрүүн чанартай. Уушгийг зөөллөж, архийг гаргана. Мөн үрэвслийг дарж, хорыг тайлан, ханиалгыг зогсоохоос гадна нурууны өвдөлтийг намдаана. Хүйтэн чанарын өвчтэй хүмүүс /аргын тал дутмаг/ хэрэглэж болохгүй. Зүрхний өвчин ба хорт хавдрын эсрэг антиоксидант амин дэм болсон С витаминыг хангагч хамгийн гол бүтээгдэхүүн ба жүржийн шүүсээр хор саармагжуулах болон үе мөчний өвчин эмчилхэд нэн тустай. Жүржийн шүүс нь цусны судсыг бэхжүүлдэг бөгөөд цусны даралт ихтэй, элэгний өвчтэй хүнд уухыг зөвлөдөг. Жүржийн хальс нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестирины хэмжээг багасгадаг. Мөн С, А, В витаминаар баялаг.

АЛИМ

С, В, В2, витамин, коротин , кали, төмөр, марганц, кальц, пектин зэрэг үнэт органик хүчил бодис агуулдаг бөгөөд илүүдэл өөхийг хайлуулах, бамбай булчирхай өвчлөх зэрэгт өдөрт 2 ширхэг алимыг нухаж шүүсийг нь ууна. Алим нь бүдүүн гэдсийг цэвэрлэх, хүний цусан дахь чихрийн хэмжээг тогтмол байлгадаг учир түүнийг сайтар угааж хальстай нь хамт хэрэглэнэ. Хальсанд нь С витамин 70-75 хувь хадгалагдана. Ходоодны үрэвсэлтэй, хоол шингээхдээ муу болсон үед бүрэн боловсроогүй гэмээр ногоон өнгөтэй алимыг хазаж идвэл зохимжтой. Ийм үед цагаан хоол хэрэглээд мах бараг идэлгүйгээр өдөрт 3-6 алим идвэл өвчний эдгэрэлт түргэснэ. Ходоодны хүчил багадсан, өтгөн хатдаг, чихрийн шижин өвчтэй хүмүүс алимын шинэхэн шүүсийг өдөрт 50-60 г-аар 3 удаа хэрэглэнэ. Цус багадалт болсон үед 400 г гахайн дотор өөх, 6ш том ногоон алим авч жижиг хэрчин хольж жигнэнэ.

ГАДИЛ

Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Банана нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг. Бананд үлэмж хэмжээний ширхэглэг эд болон төмрийн зүйл байдгаараа хийг дарж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Банана нь хүйтэн чанартай даралт бууруулна. Шарж хайрсан хоол байнга идвэл хорт хавдартай болох тохиолдол ихэсдэг. Иймд гадил идэх хэрэгтэй Энэ нь хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаалдаг.

ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Гүзээлзгэнэ жимс нь С болон B-ийн төрлийн амин дэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт, төмөр, кальци, фосфор, марганец, нимбэгний хүчлээр баялаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт, анемия, хлорозын үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг. Гүзээлзгэний шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутагдал, рахит, экзем зэрэгт сайн. Мөн цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолны дуршил сайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтийн үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гаднэ гоо сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг. Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйдэх, даарснаас үүсэх элдэв өвчинд хэрэглэнэ. Ялангуяа цөсний чулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. 

КИВИ

Киви нь амин дэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивинд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-н дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ. Гэвч хүйтэн чанартай тул дэлүү ходоод зэргийн хүйтэн чанарын өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Мөн сарын тэмдэг их ирдэг болон чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэжболохгүй. Энэ жимсэнд В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн киви жимсэнд хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд “нуугдаж” байдаг.Цус багадалт, аминдэмийн дутмагшлийг эмчилж, урьдчилан сэргийлнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6