ТЕГ-Т АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй “Мэрит” төсөл нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж буй билээ. Тэгвэл Татварын ерөнхий газар, “Мэрит” төслийн баг хамтран ажлын байран дахь харилцааны онолын мэдлэг, ур чадварыг сайжруулах, хэцүү, төвөгтэй ярилцлагыг удирдах, багаар ажиллах, жендэрт суурилсан үл ойлголцлыг багасгах болон үйлчлүүлэгчдэд үйлчлэх ур чадваруудыг сайжруулах зорилгын хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулж байна.Сургалт өнөөдөр 08:30 цагт нээлтээ хийсэн бөгөөд Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй, “Мэрит” төслийн дэд захирал Ш.Оюунтуяа нар нээж үг хэллээ. Сургалтыг төслийн Техникийн зөвлөх Скот Слэссор удирдан явуулах бөгөөд “Харилцааны онолын мэдлэг”, “Хүндрэл бэрхшээлүүд ба арга замууд”, “Жендэрт суурилсан үл ойлголцол” зэрэг сэдвийн хүрээнд кэйс, дүрд тоглох зэрэг аргачлалаар явагдах ажээ. Сургалтын үйл ажиллагаа дүгнэлт, асуулт болон үнэлгээгээр өндөрлөх юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6