МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР БАЙГУУЛАХ ТОГТООЛЫГ ДЭМЖЛЭЭ


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөхтэй холбогдуулан уг тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 21-нд өргөн мэдүүлсэн юм. 1993 онд баталсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг мал, эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан байна. Гэвч мал эмнэлгийн болон мал үржлийн албаны хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг ялгавар байгаагаас үүдэн тус хуулийг хэрэгжүүлэхэд хийдэл гарсан байна. Тиймээс Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгах шаардлагатай хэмээн Засгийн газар үзжээ. Тогтоолын төслийн хүрээнд ирэх сарын 01-нд Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулахаар тусгасан юм.

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд шүлхийгээс эхлээд мал, амьтны гоц халдварт өвчний тархалт газар авч байгааг гишүүд хэлж байлаа. Мөн мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, малыг эрүүлжүүлэх зорилго бүхий Мал эмнэлгийн газрыг олон улсын стандартад нийцүүлэн байгуулах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Мөн малыг эрүүлжүүлэх, үржүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх их дээд сургууль, судалгаа явуулж буй эрдэм шинжилгээний сургууль, вакцин үйлдвэрлэх биокомбинат зэргийг нэгдсэн удирдлагаар хангах асуудлыг УИХ анхааралдаа авах эсхүл Засгийн газарт үүрэг, залуу малчдыг бэлтгэхэд төр бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг хэлж байлаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.3 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Ч.Ариунболд
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.