2017 онд үйлдвэрлэсэн 100 төгрөгийн бараа, үйлчилгээ тутмын 94 төгрөгийг бизнесийнхэн бий болгожээ


Манай улсын ДНБ-ий 90 гаруй хувь, хөдөлмөрийн зах зээлд ажиллагсдын ихэнхийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа бодит байдлаас тэдний эдийн засаг, нийгэмд үзүүлдэг өгөөжийг тодорхойлж болох юм. 2017 оны байдлаар авч үзвэл Топ-100 аж ахуйн нэгж ДНБ-ий 93.9 хувийг бүрдүүлсэн байгаа юм. ДНБ гэдэг бол тухайн жилд үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн нийлбэр дүн байдаг. Тэгэхээр 2017 онд ДНБ-ий 93.9 хувийг хувийн хэвшлийнхэн дангаар үйлдвэрлэсэн гэсэн үг юм. Хэрэв Монгол Улс 2017 онд нийт 100 төгрөгийн бараа, үйлчилгээ үйлдвэрлэсэн гэж тооцвол үүний 94 орчим төгрөгийг бизнесийнхэн бий болгосон гэж энгийнээр тайлбарлаж ч болох юм.

Засгийн газар болон МҮХАҮТ-аас гаргасан тоо баримтаас харахад Монголын Топ-100 аж ахуйн нэгж 2017 онд нийтдээ 3.2 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Төсвөөр ярьвал өнгөрсөн онд олгосон 1.57 их наяд төгрөгийн бүх тэтгэвэр, эмч, сувилагч, багш, цагдаа гээд 180 мянган төрийн албан хаагчдад олгосон 1.76 их наяд төгрөгийн бүх цалинг Топ-100 аж ахуйн нэгжийн улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэлийн дүнгээр олгосон гэсэн үг.

Түүнчлэн Монгол Улс төсвийнхөө 90 гаруй хувийг татвараар бүрдүүлдэг. Үүний 50.5 хувийг хувийн хэвшлүүдээ тэргүүлэгч Топ-100 компани бүрдүүлснийг Засгийн газар болон МҮХАҮТ-аас гаргасан мэдээллээс харж болно. Өөрөөр хэлбэл, жилийн төсвийг 100 төгрөг гэж тооцож үзвэл 90 төгрөгийг татвараар бүрдүүлж, энэхүү 90 төгрөгийн 50 хувиас илүүтэйг нь Топ-100 компани төлж байна. Ингэхээр эдийн засгийн өсөлтийн 93.9 хувь, татварын орлогын 50 хувийг Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 72 мянга гаруй аж ахуйн нэгжийн 100 нь л бүрдүүлж байна. Энэ 100 компани хэр зэрэг ашиг олж, хэр хэмжээний татвар төлөхөөс манай эдийн засаг шууд хамаарна. Ийм эмзэг эдийн засгийг өндөгтэй зүйрлэж болох юм. Харин үлдсэн 40 гаруй хувийг 70 гаруй мянган жижиг компаниуд бүрдүүлж, Монголын эдийн засгийн ачааны хүндийг хувийн хэвшлийнхэн үүрсээр байна. 

Үүнээс гадна хүн амын амьжиргааг авч явдаг эдийн засгийн категори болох хөдөлмөр эрхлэлтийг авч үзвэл, Монгол Улсад бүртгэлтэй ажил эрхлэгчдийн 85.4 хувь нь хувийн хэвшилд, тэр дундаа 6.4 хувь нь Топ-100 аж ахуйн нэгжид ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын 8 нь хувийн хэвшилд ажиллаж байна.

Бизнесийн салбарынхан ДНБ-ий 90 гаруй хувийг бүтээж, ажлын байрны 90 орчим хувийг хангаж, татварын орлогын 90 хувийг бүрдүүлж байгаа энэхүү гуравхан статистикаас Монголын эдийн засаг хувийн хэвшлийн нуруун дээр өндийж байгаа нь харагдаж байгаа юм.

                                                                                                                   Б.Сувд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6